72-ын камерт хоёул бие биенийxээ
өөдөөс муухай харан сууна. Хэн хэн нь шартай болохоор түрүүлж ам нээхгүй
зөвхөн нүдээрээ хорсолтой нь аргагүй ширтэлцэн суух нь яг л олзоо
үхэхийг
хүлээж байгаа хоёр өлсгөлөн чоно шиг.
өөдөөс муухай харан сууна. Хэн хэн нь шартай болохоор түрүүлж ам нээхгүй
зөвхөн нүдээрээ хорсолтой нь аргагүй ширтэлцэн суух нь яг л олзоо
үхэхийг
хүлээж байгаа хоёр өлсгөлөн чоно шиг.
Жижүүрийн цагдаа Баярбатыг гараад ир хэмээн дуудан: Ээж чинь батлан
даалтаар гаргаж байгаа, чамаас хурааж авсан юмс энэ байна тулгаад
аваарай гэв.
Балжир эхнэртэйгээ утсаар ярин: Би одоо гаргахаар явж байна, санаа
зоволтгүй.
Баярбат ээжтэйгээ үүдээр гартал, нэг өндөр сайхан хижээл насны бор
хүн утсаар ярингаа зөрөхдөө нэг том харснаа хоёр гурав алхаад Чимгээ
хэмээн ээжийг нь дуудав. Ээж нь гайхан эргэн харснаа царай нь нэг л
сонин
болж ирээд миний хүү очоод машинаа аваад ир гэв. Баярбат ч нэг их юм
бодолгүй бушуухан Мишээл дээрээ очихын түүс болж, за ээжээ хурдлаарай
гээд
явлаа.
– Сайн уу? Чимгээ чи ч жаахан насны намба суусан болохоос биш сайхан
хэвээрээ
байна шүү
– Сайн, чи сайн уу? ямар сонин хүн бэ? олон жил өнгөрч дээ Балжир минь
гэтэл, Баярбат хажууд нь ирж зогсоод хаалгаа онгойлгож өгөв.
Үргэлжлэл