
Азийн наадамд тааруухан амжилт үзүүлж буй Монголын ширэн бээлийтнүүдийн нэр төрийг хамгаалж, эмэгтэйчүүдийн 69-75 кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн Э.Ундрам дөнгөж сая хагас шигшээд БНСУ-ын тамирчин Сён Сү-ёнг 14:3 (7:1; 3:1; 2:1; 2:0) харьцаатай илт давуу буулган авснаар мөнгөн медалийн болзол хангалаа. Ямартай ч боксын төрөлд энэ удаагийн Азийн наадмаас Монгол Улсын анхны медалийн болзол хангасан Э.Ундрам баасан гаригт аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Ли Жинзитэй тулалдах юм.
С.Цэлмэг