Сонгодог урлагийн залуу хос Дуурь бүжгийн эрдмийн театр хүчээ авч байна. Театрын шинэ хун Д.Саруул, хунтайж М.Од нар “Хунт нуур” балетын дурлалт хосууд. Тайзан дээр бол Д.Саруул үзэсгэлэнт хун Одетта, харин М.Од ханхүү Зигфрид. Тэд тайзан дээр ч амьдрал дээрч дурлалт хосууд. Яагаад ч юм энэ хосыг харахаар нэг л хөөрхөн. Тэд Хөгжим бүжгийн коллежид сурч байхдаа үерхэж эхэлжээ. Д.Саруул яг л цав цагаахан, үзэсгэлэнт хун шиг бол М.Од орчин үеийн “ихэмсэг” залуу аж.
М.Анир
М.Анир