Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

60 настай робот Жорж

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Британийн хамгийн анхны хүн дүрст роботыг олж, сэргээн засварласан тухай тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээллээ. 45 жил хадгалагдсан уг роботыг тухайн үед тагнуулчаар ажиллаж байсан Тони Сэйл 1950 онд бөмбөгдөгч онгоцны сэг ашиглан угсарчээ. Алхаж бас цөөн хэдэн үг хэлдэг уг робот Жорж нэртэй.

    Компьютер төдийлэн хөгжөөгүй байсан цагт зохион бүтээсэн хэдий ч санах ойтой ухаалаг гэж хэлж болохуйц хүн дүрст робот бүтээснээ ноён Сэйл гарааштаа хадгалж байсан гэнэ. Сэйл багаасаа л механикт дуртай байсан бөгөөд Жоржийн анхны хувилбарыг 12 настайдаа бүтээжээ.

    Хоёр дахь хувилбарыг 1945 онд, үүнээс гурван жилийн дараа алсын удирдлагатай Жоржийг “эх барьсан” аж.

    У.ТЭНҮҮН
    “Монгол Ньюс”

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж