Apple-ын анхны компьютер 210 мянган ам.доллараар зарагдав

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Apple-ын анхны компьютер 210 мянган ам.доллараар зарагдав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өдгөө зах зээлд олон хит бүтээгдэхүүн нийлүүлж буй Apple компанийн бүтээсэн хамгийн анхны компьютер өнөөгийн iPad-аас 1000 дахин удаан ажиллагаатай боловч 425 дахин өндөр үнээр зарагджээ. Ердөө 200-хан хувь үйлдвэрлэгдсэн Apple I компьютер Лондон хотын төвд байрлах Christie-гийн дуудлага худалдаагаар өчигдөр 133250 фунт стерлинг буюу 210 мянган ам.доллараар зарагдсан байна. Тус компьютерийг тухайн үед худалдаалж байсан жинхэнэ хайрцаг савных нь хамт худалдсан бөгөөд Стив Жобсын гарын үсэг хүртэл багтжээ. Анх 1976 онд худалдаанд гарч байсан Apple I компьютерийг 1977 онд үйлдвэрлэхээ больсон бөгөөд тэр хүртэл 666,66 ам.доллараар худалдаалагдаж байжээ.

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж