“Тоттенхэм” талбайдаа “Вердер”-ийг хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

“Тоттенхэм” талбайдаа “Вердер”-ийг хүлээн авна

Өнгөрсөн долоо хоногт лигийн гол өрсөлдөгч “Арсенал”-ыг талбай дээр нь 3:2 харьцаатай хожсон Харри Реднаппын баг өнөөдөр орой өөрийн цэнгэлдэхдээ Германы “Вердер Бремен”-ийг хүлээн авна.  Тоглолтын өмнө Реднаппын багийн хувьд олон сайхан таатай мэдээллүүд байгаа нь Английн шигшээн довтлогч Жермейн Дефо багтайгаа нэгдсэн, мөн хойд Лондонгийн дербид 2:0-ээр хожигдож яваад гайхалтай эргэн ирэлтээр гурван гоол оруулж, 17 жил дасгалжуулагчийн ажил хийхдээ тун амттай хожил байгуулсан гэх зэрэг байгаа юм. Нөгөөтэйгүүр тэд энэ сарын 02-ны өдөр Уайт Харт Лэйн цэнгэлдэхдээ Аваргуудын лигийн аварга “Интер”-ийг 3:1 харьцаатай бут ниргэсэн билээ. Мөн өнөө шөнийн өрсөлдөгч Германы “Вердер”-ийн талбайд хийсэн тоглолтын эхний 20 минутанд л 2:0 харьцаатай хожиж, тэргүүллийг гартаа авсан байгаа. Харамсалтай нь Угу Алмейда болон Марко Марин нарыг хамгаалж чадалгүй Везерштадионд 2:2 харьцаатай тэнцсэн билээ. Ийм зүйл өнөөдөр давтагдах ёсгүйг багийн тоглогчид сайн ухаарч байгаа. Дефо багтайгаа нэгдсэн ч Ван дер Ваарт шагайндаа бага зэрэг бэртэл авсны улмаас талбайд гарах нь эргэлзээтэй байгаа бөгөөд энэ улиралд Аваргуудын лигт тун сайн формтой байгаа Гарет Бейл мөрнийхөө бэртлийн гайгаар бага зэрэг цалгардах болчихоод байна.

Score Studio 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж