
Ардын урлагийн “Бөртэ” хамтлагийн хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр ирэх арванхоёрдугаар сарын 4, 5-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Ятгын концерт” нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Одоогоор хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ нь энэ сарын 27-нд болох “Бөртэ” хамтлагийнхаа бие даасан тоглолтод бэлтгэж байгаа аж. Харин тоглолтын дараагаас өөрийн бие даасан тоглолтын бэлтгэлдээ шургуу орох юм байна.
М.Дөл