
Ардын урлагаа дэлхийд таниулан, сурталчилж байгаа “Бөртэ” хамтлаг энэ сарын 27-нд бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлаг 2000 онд Герман улсад байгуулагдсан цагаас хойш 10 жилийн турш тасралтгүй дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж, ардын урлагийг сурталчилж яваа Монголын соёлын элч болсон хамтлаг билээ. “Ингэн тэмээний нулимс”, “Шар нохойн там”, “Чингисийн хоёр загал” киноны хөгжмөөрөө дэлхийд нэрээ гаргаж, АНУ-ын Манхэттэнд болсон А зэрэглэлийн олон улсын кино наадмын “Шилдэг киноны хөгжим” шагнал, Германы 2005 оны пянз үйлдвэрлэгчдийн “Шилдэг уран бүтээл”-ийн шагнал хүртэж байсан “Бөртэ” хамтлаг анх удаа Монголдоо тоглолтоо хийх гэж байгаа нь энэ юм. Нэг сюрпризийг задлахад тэдний тоглолтод саяхан “Number One” нэртэй тоглолтоо хийсэн “Sweetymotion” хамтлагийнхан оролцож, ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлэх юм байна.
М.Дөл