Төрийн санг шүүхэд өглөө

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Төрийн санг шүүхэд өглөө

МҮЭХ-ноос энэ сарын 19-нд Төрийн санг шүүхэд өгч хариуцагчаар нь Сангийн яам­ны төрийн сангийн газрын дар­га Х.Пүрэвсүрэн, НДЕГ-ын Санхүү бүртгэлийн газрын дар­га З.Цэдэнжав нарыг та­таад байгаа аж. Одоогоор нийг­мийн даатгалын санд 74 тэр­бум төгрөг төвлөрөөд бай­гаа бөгөөд энэ мөнгийг арил­жааны банкуудад эргүүлэн байр­шуулж хүү тооцох ёстой хэмээн МҮЭХ үзэж бай­гаа юм. Мөн иргэдийн ирээ­дүй­гээ даатгасан мөнгийг зо­риу­­лалтын бус чиглэлээр ашиг­лаж байна хэмээн үз­жээ. Энэ талаар МҮЭХ-ны Бод­ло­го төлөвлөлтийн газрын мэр­гэжилтэн Б.Батбилэгээс тод­руулсан юм.

-Нэхэмжлэл гаргах бол­сон шалтгаан юу вэ?

-Шүүхэд хандах болсон үндэслэл нь НДЕГ-тай төрийн сангаас жил бүр гэрээ хийж нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл хөрөнгийг харилцах дансанд байршуулдаг. Ул­маар энэ мөнгөнд хүү тооцох ёстой. Гэтэл 2009 оны байд­лаар гэрээ хийхгүй явсаар 2010 оны 12 дугаар са­рын 21-нээс 31-ний хооронд гэ­рээ байгуулж тухайн хугацаанд бодогдох хүүг тооцож оруулсан. Ер­дөө 10-хан хоног. Хэрвээ энэ мөнгийг төрийн санд бус арилжааны бан­куу­дад байршуулсан бол өн­дөр хүү бодогдож иргэдийн ирээ­дүйгээ даатгасан мөнгө өсөөд явах ёстой байсан. Гэтэл төрийн сан иргэдийн мөнгийг луйврын аргаар ашиглаж жилийн 0.5-хан хувийн хүү өгч байна. Энэ нь арилжааны банкуудаас да­руй зургаа дахин бага хүү юм. Тиймээс энэ байдлыг эсэргүүцэж байгаа юм.

-Танайх ямар шаардлага тавьж байна. Заавал шүү­хээр шийдэхээс аргагүй бай­сан уу?

-Бид өмнө нь олон удаа албан би­чиг, хүсэлт хүргүүлсэн. Ямар ч үр дүнд хүрээгүй. Энэ байд­лаас болж “Нийгмийн даат­галын тухай хууль”-ийн 9,11.2 дугаар зүйл зөр­чигдөж бай­на. Тиймээс нийслэлийн За­хиргааны хэр­гийн шүүхэд хан­даж Төрийн сан­гийн газар бо­лон НДЕГ-ын хооронд бай­гуулсан гэ­рээг хүчингүй бол­гож, Сангийн яамны Тө­рийн санд байрлаж бай­гаа нийг­мийн даатгалын сан­гийн 74 тэрбум төгрөгийг арил­жаа­ны банкуудад байршуулах шаардлагыг тавьж байна.

-Тухайлбал, ямар хуу­лийн заал­туудыг зөрчиж байгаа вэ?

-“Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн “Нийгмийн даатгалын сангийн бие даасан байх” тухай, мөн “Нийгмийн даатгалын сангийн хө­рөнгийг сан хооронд шил­­жүүлэн зарцуулах, зо­риу­лалтын бус чиглэлээр ашиг­лах, байршуулахыг хориглох ч тухай” гээд олон зүйл заалтыг зөрчиж байгаа. Мөн дээрх хоёр газрын хийсэн  “Хамтран ажиллах гэрээ” гээд байгаа нь дүр үзүүлэх төдий зүйл. Тэр гэрээнд талуудын хураамж, дундын өмч, ашиг хуваарилах зарчим гээд наад захын асуудлыг тусгаагүй байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж