
Поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Ньюанс” хамтлаг жил бүрийн гуравдугаар сарын 27-нд буюу олон улсын театрын өдөр тоглолтоо хийдэг уламжлалтай. Тэгвэл тус хамтлагийн залуус ирэх жилийн гуравдугаар сарын 27-нд хамтлагийнхаа 10 жилийн ойн хүрээнд бас нэгэн гайхалтай тоглолтыг хийхээр төлөвлөжээ. Жилдээ ганцхан удаа тоглолтоо хийдэг “Ньюанс” хамтлагийнхан өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд “Анжелина” нэртэй бие даасан тоглолтоо хийсэн билээ. Тус хамтлагийнхан одоогоор аялан орон нутаг аялан тоглолттой байгаа юм. Аялан тоглолтоосоо ирээд тус хамтлагийнхан тоглолтынхоо бэлтгэлд орох юм байна.
М.Анир