
Улсын драмын эрдмийн театр нь орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ой ирэх онд тохиож байгаатай холбогдуулан ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн жүжгийг тайзнаа дахин тоглосон билээ. Театрын уран бүтээлчид Улс тунхагласны баярыг тохиолдуулан дахин ганц удаа Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг энэ сарын 26-нд 17.00 цагаас дахин тоглохоор болжээ.Тус жүжигт гавьяат жүжигчин Г.Равдан, Ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин У.Уранчимэг нар болон залуу уран бүтээлчид тоглох аж.
М.Дөл
zochin 2010-11-24 202.70.42.202
taiznaa dahin amilna gej bichihee odoo bolioch ee urlagiin buteel taiznaa neg l udaa amilaad uran sandaa uurd amid heveeree ulddeg yum dahin dahin amilah gej yu baihav dee tamgagui tor iig dahin togloh gej bna geed l bichchih heregtei shuu dee