Өнгөрөгч бямба гаригт болж өнгөрсөн “Гэгээн муза-2009” наадамд уран бүтээлчид бүгд өөр, өөрийн стиль, сонирхолын дагуу үндэсний хэв маяг оруулсан, европ загварын даашинз, хослолоор гангарсан байв. Харин тэдэн дунд улаан өнгө нэлээд зонхилжээ. Тус наадамд оролцсон дуучин Т.Ариунаа, дуурийн дуучин Ө.Уянга, залуу жүжигчин Т.Хулан нар улаан өнгийн даашинзаар энэ үдэш гангарчээ. Харин энэ гурван үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээс хэн нь хамгийн дур булаам харагдаж байсан бол.
М.Анир