Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Жое Кальзаге өөрийн албан ёсны вэбсайтаараа дамжуулан олон нийтээс уучлал хүсчээ. Британийн “Дэлхийн мэдээ” хэвлэлд түүнийг мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн мэдээлэл гарсантай холбоотой Кальзаге ийнхүү уучлал хүсэх болсон байна. Мэргэжлийн боксын рингийг орхисныхоо дараа тэрбээр хэд хэдэн удаа мансууруулах бодис хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд, “Намайг хүндэлж, хайрлаж явдаг хөгжөөн дэмжигчдэдээ хандан шулуухан хэлэхэд сэтгэлийг чинь гонсойлгосондоо уучлал эрье. Иймэрхүү зүйл дахин гарахгүй гэдгийг би баттай хэлэх байна. Боксын ширэн бээлийгээ ханандаа өлгөснөөс хойш өдөр хоног хүнд хэцүү, урт удаан үргэлжлэх үед хааяа нэг кокайн хэрэглэсэндээ үнэхээр харамсч байна. Үүнтэй холбоотойгоор гарах муу үр дүн, бусад хүмүүс, ялангуяа хойч залуу үеийнхэнд сөрөг муу нөлөө үзүүлэхүйц үйлдэл хийсэндээ өөрийн гэр бүл, найз нөхөд, фенүүдээсээ уучлал хүсч байна. Хэдийгээр миний амьдралын гол чухал асуудал биш боловч зайлшгүй анхаарах зүйл гэдгийг хэлмээр байна” гэжээ.
С.Цэлмэг
С.Цэлмэг