
2010 оны 11-р сарын 23, Мягмар гариг, 18:16
И-мэйл Хэвлэх PDF
msi_windtop
MSI бол компьютерийн эх хавтан, график карт гэх мэт төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг хэдэн компаниудын нэг билээ. Албан байгуулга офист болон гэрийн энгийн хэрэглээнд зориулсан доод ангиллын (гэхдээ тийм аймшигтай муу үзүүлэлттэй гэсэн үг биш) All-in-one буюу “Бүгд нэг дор” PC-ээ танилцуулсан байна. Уг PC-ний худалдаалагдах үнэ нь тодорхойгүй байгаа боловч MSI-ийн мэдэгдсэнээр байж болох хамгийн доод үнээр зарагдана гэж байна.
Зөвхөн монитортоо бүх төхөөрөмжөө агуулсан уг компьютер нь 18.5 инчийн 1366 х 768 нягтралтай өргөн дэлгэц, Dual-core Celeron E3400 CPU, 2GB RAM (4GB болгож өргөтгөж болно), 320GB хатуу диск, DVD бичигч, 1.3 мегапиксел вэб камер, албан ёсны Windows 7 Home Premium үйлдлийн системтэй гэнэ.
Эх сурвалж: “Компьютер таймс”