
Хүнсний ногоо жимсийг түүхийгээр нь хэрэглэх нь эм болдог. Учир нь түүхий ногоо жимсэнд сахарын хэмжээ бага байдаг. ялангуяа олон төрлийн ногоо жимс хэрэглэвэл хүний бодисын солилцооны үйл ажиллагаа сайжирдаг.
Өглөөний цайг өөртөө, үдийн хоолоо нөхөртэйгөө хувааж, оройн хоолоо дайсандаа өг гэдэг үг байдаг. Яг энэ зарчмыг мөрд гэж хэлэхгүй ч чихэрлэг зүйлс, карбон, цардуул ихтэй хоол хүнс бол хамгийн муу өглөөний цай болно. Өглөө хэт чихэрлэг зүйлс идэхээс зайлсхий.
Шанцай, задь, перц, сармис зэрэг бага зэргийн халуун ногоо хоолондоо хийх нь амт оруулахаас гадна чихэрлэг зүйлд донтохоос сэргийлнэ.
Ядарсан, сэтгэлээр унасан, дархлаа муудсан үед чихэрлэг зүйл идэх хүсэл ихээр төрдөг. Гэвч сахар нь алдагдсан энергийг нөхөж чадахгүй гэдгийг сана. Чихэр шоколад идэхийн оронд сайн унтаж амраарай.
Гэртээ чихэр, шоколад, амттан гэх мэт зүйл бүү хадгал. Амттан гэрт байгаа үед үүнээс татгалзах амаргүй байдаг.
Сахар орлуулагч бүү хэрэглэ. Учир нь сахар орлуулагчын сахарын хэмжээ элсэн чихрийнхээс их байдаг.
Чихэр идэх хүслээ дарахдаа амт үнэр оруулагч аль болох багатайг нь сонгож байгаарай.
Мөн амттан худалдаж авахдаа найрлагад нь юу юу орсныг заавал шалгаж бай. Биемахбодод сөргөөр нөлөөлөх амт, үнэр оруулагч химийн элемент орсон бол татгалзаж сур.
Ямар хүнсний бүтээгдэхүүнд сахарын хэмжээ их байдгийг мэддэг байх нь чухал. Амт оруулагч сироп, зөгийн бал, элсэн чихэр, бурам, хүрэн сахар зэрэг нь сахарын найрлагаараа хамгийн дээгүүрт ордог.