Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Хайр өвчин намдаадаг

Та хайр бүхнийг ялдаг гэж бодож байна уу? Хэрэв та ингэж боддог бол доорх судалгаа таныг гайхашруулах нь гарцаагүй. Дурлал өвчин намдаадаг аж. Гэхдээ өвчин нaмадаагч эмээс арай өөр аргаар. 

Станфордын их сургуулийн судалгааны баг өвчтэй хүнд хайртай хүн нь  хажууд нь байгаа үед эсвэл зургийг нь үзүүлэхэд өвчтөний өвчин намдаж байгааг ажиглажээ. Доктор Шон Макей өвдөж шаналж буй үед хайр дурлал ямар нөлөө үзүүлэхийг, үүний биологийн үндэс нь юу болохыг тогтоохын тулд их сургуулийн оюутнуудын дунд судалгаа явуулсан байна. Тэрбээр судалгаанд сайн дураар оролцохыг оюутнуудаас хүсэхэд олон оюутан түүний хаалганы өмнө дугаарлан зогсч, “ Бид дурлацгаасан. Судалгаандаа биднийг оролцуулаач” гэсэн байна.  Гэвч доктор Шон Макей 15 хосыг сонгон судалгаа явуулжээ. Тэрбээр хосуудаас дурласан хүнийхээ зургийг авчрахыг хүсчээ. Зураг тухайн хүний хайртай хүндээ  гаргаж буй сэтгэл, эмоцийг  хянахад хэрэгтэй  байв. Гурван үе шаттай явуулсан судалгааны үр дүнд доктор Макей  зөвхөн хайртай хүн нь хажууд нь байгаа үед хүн өвчин шаналалыг мартдаг гэдгийг тогтоосон юм.

Өвчин намдаагч бусад эмнүүдээс ялгаатай нь дурласан хүний уураг тархины маш олон хэсэг илүү идэвхитэй  болдог байна.

Хайр дурлал хүний ухамсраас ангид төрөлхийн хүсэл, зайлшгүй чухал хэрэгцээ юм гэж доктор Макей ярьж байна. Эрдэмтэд уураг тархийг хайраар шагнах тусам  өвчин шаналал үгүй болдгийг  нотолсон юм.
Энэ холбоо нь биемахбодийн аль ч хэсэгт адилхан үйлчлэлтэй байдаг аж.  Харин өвдөлт бол хүний  байнга мэдэрдэг  зүйл  бөгөөд нэг эст организмуудаас бүтдэг байна. 

Өвдөлт биемахбодод ямар нэгэн аюул учрахыг сануулж байгаа хэрэг.  Хүн өвдөлт мэдэрсэн ч үүний эсрэг юу хийхээ мэддэггүй.
Харин доктор Макейн тайлбарлаж буйгаар хүн өвдөлтийг мэдэрсэн үедээ өвчин намдаах эм шүүрч авахын  оронд хайртай хүн рүүгээ гүйх хэрэгтэй аж. Тэрбээр өвчтөнүүддээ гал халуунаар хэн нэгэнд дурлахыг  зөвлөдөг байна.
 Өвчин шаналалыг бий болгодог олон хүчин зүйл байдаг бол үүнээс ангижрах ганц арга нь хайр дурлал ч байж мэдэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж