
Харин хожим нь Италийн хөлбөмбөгийн холбоо хуралдаж, тоглолтын видео бичлэгт үндэслэн Этуг Сери А лигийн гурван тоглолтыг өнжих шийдвэр гаргасан байна. Түүнчлэн Камерун довтлогч 30 мянган еврогийн торгууль хүлээжээ. Гэхдээ тэрбээр энэ үдэш Аваргуудын лигийн хүрээнд Голландын “Твенте” клубтэй хийх тоглолтод оролцох эрхтэй юм.
Дашрамд сонирхуулахад, Италийн Сери А лиг энэ улирлаас эхлэн тоглолтын бичлэг ашиглаж, шийдвэр гаргах дүрэм гаргасан бөгөөд энэ дүрмийн эхний шийтгүүлэгч нь Жилардиньо юм. “Фиорентина”-гийн довтлогчийг гараараа гоол хийсэн гэж үзэн хоёр тоглолтоор шийтгэсэн билээ.
С.Цэлмэг