“Нисванис” хамтлаг тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

“Нисванис” хамтлаг тоглолтоо хийнэ

Гранж, пост гранж, альтетнатив чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Нисванис” хамтлагийнхан энэ жил 14 нас хүрч байна. Хамтлагийнхан ойн хүрээнд ирэх дөрөвдүгээр сарын 9-нд бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Ирэх сарын 9-нд “UB Palace”-ын Royal танхимд болох тус тоглолтод “Нисванис” хамтлагийн шинэ цомогт багтсан уран бүтээл болон шинэ дуунууд эгшиглэх гэнэ. “Нисванис” хамтлаг нь 1997 оны дөрөвдүгээр сарын 9-нд анх байгуулагдсан байна.  Одоогоор тус хамтлагийнхан шинэ цомгийн ажилдаа орсон бөгөөд энэ ондоо багтаж худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж