Арваннэгдүгээр сарын 24

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Арваннэгдүгээр сарын 24

Арваннэгдүгээр сарын 24-ний баяр

Найз нарын баяр

Найз нарын баяр буюу утгачлан орчуулбал, найз нараа байлдан дагуулж, хүмүүст нөлөө үзүүлэх өдрийг АНУ-д жил тутам «Хэрхэн найз нөхөдтэй болж, бусдад нөлөөгөө үзүүлэх вэ?» (How to Win Friends and Influence People) гэсэн номыг зохиогч Дейл Карнегийн (Dale Breckenridge Carnegie (анхлан  Carnagey), (1888-1955) төрсөн арваннэгдүгээр сарын 24-ний өдөр тэмдэглэдэг. Анх 1936 онд хэвлэгдсэн уг ном шууд л бестселлер болж байлаа.

Дейл Карнеги Миссури мужийн фермд төрсөн ба гэр бүл нь туйлын ядуу байсан ч Уорренсбургийн Багшийн сургуулийг дүүргэн муугүй боловсрол олж авсан байна. Ядуугийнхаа гацаанаас гарахын тулд тэрээр ямар нэгэн зүйлээр ялгарахыг хүсч байлаа. Оюутнуудын маргаанд илтгэгчийн авьаяс гарган байх үедээ тэрээр хүнтэй харьцах давуу талаа өөрөөсөө олж харсан байв. Түүнийгээ тэрээр номондоо бичжээ. Энэ өдөр Америкийн номын дэлгүүрүүдэд Карнегийн номыг харагдахуйц газар байрлуулж, тэр хэрээр сайн гүйлгээтэй байдаг. Их сургуулиудад түүний тухай лекц яриа болно.

Хоёр дахь бүгд найрамдах улсын өдөр

Ардчилсан  Конго улсад дэслэгч генерал Жозеф-Дезире Мобуту цэргийн эргэлт гаргасан энэ өдрөөс Киншаса нийслэлтэй бие даасан улс үүсчээ. Дараа нь 1971 онд тэрээр улсаа Заир гэж өөртөө Мобуту Сесе Секо Куку Нгбенду Ва За Банга («өөрийн нугаршгүй хатан зоригоороо ялалтаас яланд хүрч, замдаа гал дөл үлдээсэн бүхнээс хүчирхэг дайчин эр») гэсэн нэрийг авсан байв. Тэрээр 1982 онд өөртөө маршал цол өгсөн байв. 1992 онд маршалыг буулгасан эргэлт гарсан ба тэрээр гадаадад дүрвэн гараад 1997 онд Рабат хотод нас баржээ.

Өдрийн ишлэл

“Алба хаагч нараас хэнтэй цуг байлдахыг нь заримдаа асуухад зүгээр байдаг”
(Александр Васильевич Суворов 1729 оны энэ өдөр төржээ)
Оросын цэргийн генералиссмус Александр Васильевич Суворов. Өвлийн ордны фельдмаршалуудын танхимд зориулан зурсан хөргийн нэг хувилбар. Зураачийн нэр тодорхойгүй.
“Хурд хэрэгтэй харин яарах нь хор хөнөөлтэй”
“Дутуу огтлогдсон ой дахин ургадаг”
“Эсрэг талынхаа хийж чадахгүйг хий”

Үйл явдал

Анхны гинжит тракторыг туршив

1924 он: Калифорни мужид Holt Manufacturing компанид бүтээсэн орчин үеийн гинжит тракторуудын эхлэл болох анхны машиныг туршиж эхлэв. Анхны тракторыг 1906 онд худалдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж