Сармисны эрүүл мэндэд тустай 12 чанар

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Сармисны эрүүл мэндэд тустай 12 чанар

1. Сармисанд агуулагддаг ахоин гэх нэгдэл нь цэвэр байгалийн гаралтай анти-оксидант бөгөөд зүрхний төрөл бүрийн өвчнөөс сэргийлдэг байна.

2. Түүнчлэн ахоин нь арьсны хорт хавдрын тархалтыг зогсоох чадалтай.

3. Сармисанд агуулагдаж байдаг төрөл бүрийн нэгдлүүд нь түрүү булчирхайн хавдраас урьдчилан сэргийлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.

4. Сармис нь бүдүүн гэдэсний эд эсийг гадны элдэв хорт бодисоос хамгаалж, бүдүүн гэдэсний хавдраас сэргийлдэг байна. Түүнчлэн сармисанд байх витамин С болон селен нь бүдүүн гэдэсний хавдраас хамгаалдаг ажээ.

5. Эрдэмтдийн үзэж буйгаар сармис нь ходоодны шарх болон хавдрыг үүсгэдэг хелико бактерийг багасгах чадвартай гэнэ.

6. Сармисыг махан хоолтой хольж хэрэглэх нь хөхний хавдар бий болоход нөлөөлдөг гэгдэж буй маханд байх канцероген бо­ди­сын хэмжээг багасгадаг.

7. Сармисанд байх аллицин нь жин хасахад эерэг нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

8. Аллицин нь мөн цусны даралтыг бууруулдаг.

9. Сармисанд агуулагдах ашигтай нэгдлүүд нь чөлөөт радикалиудтай идэвхтэй тэмцдэг.

10. Хүн бүрийг мэддэгчлэн сармис нь ханиад томуунаас сэргийлдэг.

11. Сармисыг сүрьеэг үүсгэгч нянгийн эсрэг хэрэглэхэд үр дүнтэй байдаг.

12. Сармисанд витамин В6 их хэмжээгээр агуулагдаж байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж