Тохируулсан нь эм, хэтрүүлсэн нь хор

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Тохируулсан нь эм, хэтрүүлсэн нь хор

Бодисын солилцоог эр­чим­жүүлж, өөх тосыг энер­ги болгож, шүд болон ясыг бэхжүүлэн, бэл­гийн эсийг боловсруулахад  амин дэм чухал үүрэг гүйцэтгэнэ.
20 –р зууны эхээр бий бол­сон амин дэм гэгч энэ зүйл олон гай­халтай ча­нар­тай билээ. Польшийн эр­дэм­тэн Казимир  Фанк  уг шим тэжээлт  зүйлийг гаргаж авсан юм. Латин хэлний  vita  буюу амьдрал, anime  буюу нэгдэл гэдэг үг­нээс  вита­мин үүссэн билээ.

Витаминыг 1930- аад онд  нээснээс хойш  20 жилийн  дараа  анхны амин дэмүү­дийг худалдаанд гарга­сан юм. Харин 1970 онд Но­белийн  хоёр удаагийн шаг­налт химич Ли­нус Пау­лин амин дэмийн ач  ту­сыг нийтэд таниулсан би­лээ. Паулин С амин дэм хорт хавдрын эрсдэлийг буу­руулаад зогсохгүй зүрх су­дас­ны өвчнөөс урьчмлан сэр­гийлнэ гэдгийг нотолсон юм.

Амин дэмийн ашигтай чанар

Амин дэм зарим та­лаа­раа маш ашигтай. Олон төр­лийн эрүүл хоол хүнс хэ­рэг­лэснээр хүн хэ­рэг­­цээт ш­им тэжээлт бодис ав­даг ч  зарим тохиолдолд зайлш­­­­­гүй амин дэмийн нэ­мэлт бү­­­тээг­­­дэхүүн хэрэг­лэх шаард­­лага гар­­­­даг. Ту­хайл­бал хүн хэрэгцээт  Д амин дэ­мийг нарны гэрлээс авах  бо­­ломж­­той боловч ба­­­руун европ­чуу­дад  уг амин дэмийг байгалиас авах боломж бага байдаг.  Үүн­тэй адил жирэмсэн эмэг­тэйчүүдэд фолийн хүчил хэрэглэхийг зөв­лөдөг нь нярайг мэдрэлийн эм­гэгээс урьдчилан сэргийлэхийн тулд аж.

Бид амин дэм нь ана­гаа­хаас илүү урьд­чилан сэр­гийлж, дарх­лааг бэх­­жүүл­дэг гэж ойлгодог.  Амин  дэмийн өдөр тут­мын хэрэг­цээ нь уг бү­тээг­дэ­хүү­ний хэрэг­лээг нэ­мэг­дүүлж байдаг.  Тэгвэл нэг боо­­дол амин дэм нь хүнд шаард­лагатай амин дэ­мийн хэрэгцээнээс илүү гарсан байвал яах вэ?  Амин дэмийг ингэж их хэм­жээгээр хэрэглэх нь тус­тай гэж үү? Түүнээс гад­­на зах зээл дээр хямд ча­нар­­гүй амин  дэмүүд ч бай­даг гэдгийг анхаарах хэрэг­тэй. Үнэндээ бол их хэрэглэснээр биш тохи­руулсан хэрэглээ эм болдог.

Амин дэмийг хэт­рүүлэн хэрэг­лэвэл хор болно гэд­гийг хүмүүс ойл­го­дог­гүй.  Тухайлбал шин­гэн С амин дэмийг  их хэм­жээ­гээр хэрэг­лэвэл шээс­ний сувгаар ялгарах аюултай байдаг.  Мөн А амин дэмийг  хэтрүүлэн хэ­рэг­­лэвэл өөх тосны хэм­жээ нэмэгдэхээс гадна элэг өөх­лөх шалтгаан бол­дог.  Ийм  тохиолдол маш  цөөн ч  толгой өвдөх, манарах гол шалтгаан бо­лохоос  гад­на жирэмсний үед урагт нөлөөлөх нь бий.  Тий­мээс  биемахбодод шаар­д­­лагатай хэм­жээнээс хэт­­­­­рүүлэн хэрэглэхгүй бай­хыг эмч зөв­лөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж