Хар тамхи зөөвөрлөсөн этгээдийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Хар тамхи зөөвөрлөсөн этгээдийг шүүнэ

Буянт-Ухаа Олон улсын нисэх онгоцны буудлаас 1.7  кг мансууруулах төрлийн бодисыг Филиппин улсын иргэн Л.Эдвартаас авч  Замын-Үүд боомтоор нэврүүлэхийг оролдсон хэрэгт сэжигтнээр татагдсан М.Ойгонбаярт холбогдох хэргийн шүүх  хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болно. Шүүгдэгч М.Ойгонбаяр нь энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдөр их хэмжээний хар тамхийг БНХАУ-ын Эрээн хотод бусдад дамжуулахыг завдаж баригдсан юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188.2, 192.3-т зааснаар  хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж