
Буянт-Ухаа Олон улсын нисэх онгоцны буудлаас 1.7 кг мансууруулах төрлийн бодисыг Филиппин улсын иргэн Л.Эдвартаас авч Замын-Үүд боомтоор нэврүүлэхийг оролдсон хэрэгт сэжигтнээр татагдсан М.Ойгонбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болно. Шүүгдэгч М.Ойгонбаяр нь энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдөр их хэмжээний хар тамхийг БНХАУ-ын Эрээн хотод бусдад дамжуулахыг завдаж баригдсан юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188.2, 192.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
Н.Түвшин