Солонгосын хойг байлдааны бэлэн байдалд

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Солонгосын хойг байлдааны бэлэн байдалд

БНСУ-ын Инчоноос 100 гаруй км байрлах
Ёньпён гэх арал нь Хойд Солонгостой усан хилээрээр тусгаарлагддаг жижиг
арал юм. Энэхүү аралд ойролцоогоор 1000-1200 орчим хүн амьдардаг гэсэн
урьдчилсан мэдээ байгаа. Энэхүү арал дээр амьдардаг нэгэн эмэгтэйтэй
телевизын баг утсаар холбогдож мэдээлэл авсан бөгөөд тэрбээр өгүүлэхдээ:
Өдрийн 15 цаг өнгөрч байхад буурал ээж маань гадаа юм хийж би ч
ойролцоо нь юм хийж байсан. Яг энэ үед хүн амьтны хөдөлгөөн ер нь бага
байдаг үе хэдий ч гэнэт газар хөдлөх шиг болсон. Төд удалгүй буун дуу,
бөмбөгдөлт гэдгийг мэдэж ээжийгээ авааад бушуухан хорогдох байранд
орсон. Угаасаа энд тэндгүй утаатай байгаа болохоор юу болж байгаа нь
харагдахгүй байгаа гэж зүгээр ярьж байснаа гэнэт хашхираад утас нь
тасарч байгаагаар харуулж байна.

Сүүлд авсан мэдээгээр энэхүү
бөмбөгдөлт нь ойролцоогоор 20 гаруй минут болсон ч энэ богино хугацаанд
Хойд Солонгосын талаас 200 гаруй удаа бөмбөгдсөн байна. Харин БНСУ-ын
талаас 80 орчим удаа хариу цохилт өгсөн байна. Энэхүү мөргөлдөөний
улмаас 360 гаруй хүн ямар нэг байдлаар хөнгөн гэмтсэн бөгөөд 4 хүн хүнд
шардаж, 6 хүн нас барсан гэж байгаа ч нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэх
хандлагатай байна хэмээсэн байна. Нас барсан хүмүүсийн дотор ахлах
сургуулийн 1 сурагч өртсөн байна. Өнөө шөнө БНСУ-ын Батлан Хамгаалах,
НҮБ Аюулгүйн зөвлөл мөргөлдөөн болсон газарт онц байдал зарлаж,
байлдааны бэлэн байдалд шилжсэн байна. Харин хот суурин газарт хүмүүс
харьцангүй тайван байгаа ч ихээхэн сэтгэл түгшин мэдээ мэдээллийг хүлээн
авч байна.

БНСУ-ын талаас мэдэгдэхдээ Хойд Солонгосоос дахин нэг
удаа гал нээх аваах хариу арга хэмжээг даруй авах болно гэж Ёнхаб
агентлагаар дамжуулан уламжилсан байна. Харин Хойд Солонгосын байр суурь
өөр байгаа бөгөөд эхэлж БНСУ-ын талаас гал нээсэн бөгөөд бид хариу арга
хэмжээг хатуу авсан болно. Энэ удаа ч энэ ичгүүртэй гүтгэлэгээ зогсоож
Олон Улсад өөрсдийн буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж мэдэгдэжээ.
Ямартай ч Солонгосын Хойгт болсон дайны галыг түр зогсоох гэрээг 1953
онд байгууласнаас хойш нам жим байсан газарт дахин мөргөлдөөн бий болох
аюултай мөч ирлээ.

 Энэ газарт амар тайван оршиж, энх амгалан тогтоосой хэмээн залбирнам.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж