Прокурорын хяналтын харъяалалд өөрчлөлт орууллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Прокурорын хяналтын харъяалалд өөрчлөлт орууллаа

Монгол Улсын Ерөнхий прокурорын 2010 оны арванэнгдүгээр сарын 22-ны өдрийн 199 дүгээр тушаалаар Монгол Улсад сүүлийн жилүүдэд шинээр үйлдэгдэж байгаа анхаарал татсан  зарим төрлийн эрүүгийн хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагаанд прокуророос тавих хяналтын харъяаллыг шинэчлэн тогтоолоо.

Энэхүү тушаалын дагуу Цагдаагийн ерөнхий газрын харъяа  Мөрдөн байцаах газраас мөрдөн байцаалтын  ажиллагаа явуулж байгаа дараах эрүүгийн хэргүүдэд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллахаар харъяалал тогтоосон байна. Үүнд: хүн худалдаалах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг үйлдвэрлэх, бэлтгэх журам зөрчих, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар авах, мансууруулах бодис агуулсан ургамлыг тарих, ургуулах, хураан авах, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газрыг зохион байгуулах, хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, Усны тухай хууль тогтоомж зөрчих, Ойн хууль тогтоом зөрчих, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох зэрэг гэмт хэргүүд хамаарна хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж