
“Ирэх өвөл бидний хийх хамгийн том гэрээ Какагийнх байх болно. Тэр эргэн ирж, бидний тоглолтыг илүү хүчрхэгжүүлнэ. Тиймээс түүнийг явуулах бодолгүй байна” гэж Португаль мэргэжилтэн хэлжээ.
Мөн Моуриньо Франц довтлогч Карим Бенземаг ирэх өвөл багаа орхино гэсэн ярианд “Карим яаж тоглох тал дээр өөрийгөө сайн ойлгохгүй байгаа. Тэр багийн тоглолт үзүүлдэг сайн тоглогч болохын тулд шаргуу бэлтгэх хэрэгтэй. Миний хүсч байгаа зүйлийг сайн ойлгож, хичээж байгаад нь би баяртай байгаа. Тэр илүү өндөр төвшинд тоглож чадна. Түүнээс илүү ихийг хүлээдэг. Анх түүнийг Лионд байхыг нь хараад л авьяастай сайн тоглогч гэж бодсон. Тэр үнэхээр авьяаслаг, тиймээс түүнийг түлхэх шалтгаан надад байхгүй” гэсэн хариу өгчээ.
Score Studio