Beyonce-ын “Heat” сүрчигний реклам дэндүү sexy | News.MN

Beyonce-ын “Heat” сүрчигний реклам дэндүү sexy

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Beyonce-ын “Heat” сүрчигний реклам дэндүү sexy

Дэлхийн хөгжмийн салбарын R&B урсгалын өнгө төрхийг тодорхойлж буй дуучин Beyonce-ын “Heat” нэртэй сүрчигний рекламанд дуучин бүсгүй өөрөө тоглосон бөгөөд эрчүүдийн сэтгэлийг гижигдсэн дэндүү тачаангуй болжээ. Уян налархай хөдөлгөөн, биеийнх нь галбир, хөхийг нь улам ч тодотгосон даашинз зэрэг нь яахын аргагүй секси төрхтэй болсон бөгөөд энэ шалтгаанаар Их Британийн реклам, зар сурталчилгааны стандартчиллын газраас “Heat” сүрчигний рекламыг өдрийн цагаар телевизийн эфирээр цацахыг хориглосон шийдвэр гаргажээ. Учир нь бага насны хүүхэд, багачуудад муу үлгэр дуурайл үзүүлнэ гэсэн байна.

“Heat” сүрчиг нь Beyonce-ын анхны үнэртэн юм. Үнэртний өнгө болоод савлагааний өнгийг сонгохдоо дуучин бүсгүй өөрийн хамгийн дуртай өнгө болох улаан өнгийг сонгосноос гадна antique хэв шинжийг агуулжээ.

Beyonce өмнө нь Armani-гийн Diamonds болон Tommy Hilfiger-ийн True Star үнэртний сурталчилгаанд тоглож байсан ч өөрийнх нь анхны уран бүтээл “Heat” өөрийг нь бүрэн дүүрэн илэрхийлж байгаа хэмээн ярьсан байна. Сүрчигний сурталчилгааны фото зургийг Michael Thompson авсан бол видео сурталчилгаан дээр алдарт Jake Nava ажиллажээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-11-24 182.160.7.244

umnu n unerten gargaj bsan shdeee anhniih bish

Avatar

sarnai 2010-11-24 76.29.22.30

bishee bi beyonce tei adilhan

Avatar

zochin 2010-11-24 67.160.69.150

Ene Sarnaitai unen adilhan yum aa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж