Эмийн үндэсний бодлогыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Эмийн үндэсний бодлогыг хэлэлцэнэ

Эмийн үндэсний бодлогын VI бага хурал өнөөдөр Төрийн ордонд болно. Хуралд гадаад дотоодын 520 зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох аж.  Манай улс эмийн бодлогондоо зайлшгүй анхаарах улсын тоонд ордог байна. Учир нь өөрийгөө оточ мэргэн хэмээн нэрлэсэн ашиг хонжоо эрэлхийлсэн хүмүүс хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй бохир эмнүүдээ ард олонд зарах тараах явдал газар авсан. Дээр нь тэдгээр хүмүүс өөрсдийн бүтээгдэхүүнээ Мэргэжлийн хяналтын ямар нэгэн байгууллагын тодорхойлолтгүйгээр дур мэдэн өгдөг нь нууц биш.  Мөн хүмүүнлэгийн нэр зүүсэн байгууллагууд манай улсын иргэдэд хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй эмнүүдийг тарааж байгаад баригдсан явдал гарч байсан. Түүнчлэн эмийн сангуудад янз бүрийн эмийг чөлөөтэй зардаг нь эмийн зохисгүй хэрэглээг  бий болгож байгаа  ба тус хурлын үеэр эдгээр асуудлуудыг хэлэлцэх аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж