Галбын говьд хавар хэдийнэ айлчилжээ. Говь нутаг намар аятай шаргалтан налайх нь гайхалтай. Нар нь хүртэл хангайнхаас илчтэй юм. Галбын говьд томилолт өвөрлөн очсон сэтгүүлчдийн багийнхан гурав хоногийн турш өвлийг, цасыг бараг л мартсан даа. Хэвлэл мэдээллийнхний нэлээд том баг Оюутолгойн орд газартай танилцахаар зорьсон нь энэ.
Галбын улаан тэмээгээрээ, Галбын говиороо, Дэмчогийн хийдээр олноо танигдсан Ханбогд суманд тодоос тод тодотгол нэмсэн нь Оюутолгойн орд газар юм. Ирээдүйд сум биш хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн Ханбогдынхон Оюутолгойн хүчээр нүд тайлж амжсан нь харваас илт. Хөдөө нутагт 76 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлч сурвалжлагчдын баг дуу хураагуур, дуран авай агсан очно гэдэг ховорхон үзэгдэл. Дээрээс нь “ТВ коктейл”-ийн залуустай хамт шүү дээ. Хэрэв манай Дорнодод очсон бол найман настнаас наятай буурлууд нь хүртэл тосч сониучирхаж сүйд болох байсан даа. Гэтэл Ханбогдынхон тосох нь бүү хэл тоож уулзсан ч үгүй. Засаг дарга нь багийн хуралтай гээд олдсонгүй. Сургуулийн багачууд нь амраад гэр гэр рүүгээ таран одож. Сумын төвд хэдэн дэлгүүр, зочид буудлынхан нь л ажиллаж байгаа үзэгдэнэ. Олзуурхууштай нь захын аймгийн зарим сумдад огт байдаггүй зочид буудлын үйлчилгээ хачин сайн хөгжжээ. Сайн нь ч бий, муу нь ч бий. Нийслэлд ч олонгүй цэвэрхэн, зэрэглэл дээгүүр буудал ч байх. Бас нэгэн анзаарагдсан зүйл бол тус сум залуус олонтой аж. Хүн амынх нь 60 гаруй хувийг залуучууд эзэлнэ. 2008 онд 2500 гэж бүртгэгдсэн хүн ам нь энэ онд 3100 гаруй болжээ. Хүн амын тоо нь эрс нэмэгдсэн, тэр дундаа шилжин суурьшигчид олонтойгоороо энэ сум бусдыг дагуулахгүй. Энэ нь мэдээж Оюутолгойн орд газартай холбоотой. Нийслэлд л байдаг гэж боддог “задгай” гэх хаягтай жижигхээн гэр хороолол бас бий болчихож.
Хангайд бол толгодын дайтай санагдах говийн уулсын тогтоц тун чиг сонихон. Тавантолгой, Овооттолгой, Оюутолгой гэх мэт ашигт малтмалаар арвин баялаг дов толгод говьд олон ажээ. Тэр дундаас хамгийн онцгой нь Оюутолгойн орд газар. Хорин нэгдүгээр зууны Монголын сэргэн мандалт хэмээн тодотгоод байгаа Оюутолгойн орд газар нь Ханбогд сумын төвөөс саахалтын зайтай оршино. Аяллын багийнхан, Оюутолгойн хайгуулын ажлын явц болоод ажиллагсдын амьдрал ахуйтай танилцах нь бүхнээс сонин байсан. Оюутолгойд л ажиллачихвал насны хоолтойгоо залгачихна гэж олон арван хүн найдаж байгаа. Эх орныхоо хувь хишгийг ч тэндээс л хүртэнэ гэх итгэл бүх нийтэд төрчихөөд байгаа энэ цаг үед “Оюутолгой”-той газар дээр нь танилцана гэдэг ховорхон боломж. Ялангуяа уурхайн гүнд орж зураг авах хүсэл камертай хүн бүрт байсан. Гэтэл зохион байгуулагчид аяллынхантайгаа зөвлөлгүйгээр зургаан хүнийг төлөөлөл болгон уурхай руу илгээсэн төдийгүй үлдсэн олонхыг нь тэмээ унах төдийгөөр зугаацуулах маршрут гаргасан нь сэтгүүлчдийг багагүй бухимдуулсан юм. Одоогоор тус компани гадаад дотоодын 1540 ажилтан ажиллагсадтай. Тэднээс 80 нь гадаадын иргэд. Дэлхийн 20 гаруй орноос ирсэн гадаадын ажилчдын хувьд мэддэг, чаддаг бүхнээ монголчуудад харамгүй зааж сургах үүрэгтэй. Орон нутгийн иргэдийг хамгийн түрүүн ажилд авахаар Хөрөнгө оруулалтын гэрээнд заасанчлан өдгөө 261 хүн Ханбогд сумаас Оюутолгойд орсон гэж тус төслийн дэд ерөнхийлөгч С.Санждорж тайлбарласан хэдий ч сумын иргэд үүнийг үгүйсгэсэн юм. Одоогоор 100 гаруй л нутгийн иргэд ажиллаж байвал их юм гэж нутгийнхан өгүүлсэн. Тэд мэргэжил мэдлэггүйн улмаас голчлон үйлчилгээний ажилд л томилогддог бөгөөд цалин хөлс нь бидний төсөөлж байснаас хамаагүй бага ердөө л 200-250 мянган төгрөгөөр цалинждаг ажээ. Нутгийнхаа залуусыг нарийн мэргэжилд сургах, цалин хөлс өндөртэй ажилд томилуулах талаар нутгийн удирдлагууд ч төдийлөн санаа тавьдаггүй нь иргэдийн ярианы цаана цухасхан анзаарагдаж байлаа. Сумын төвийн хувьд ч нэмсэн чимсэн зүйл олонгүй. Эмнэлэгт нь орчин үеийн шүдний кабинетийг тохижуулсан, ойролцоох 13 суманд эмчийн байр барьсан, 800 хүнийг англи хэлний курст сургасан, 133 оюутанд тэтгэлэг өгсөн, Дэмчогийн хийдийг тохижуулахад хандив өргөсөн, эрчим хүчний хангамжийг хариуцаж байгаа гэсэн хэдхээн зүйлсийг Оюутолгойнхон нэрлэх ч нөөцөөрөө дэлхийд гайхагдсан орд газрыг түшиглэсэн ганц сум гэхэд үнэндээ л чамлалттай. Эрчим хүчний хувьд ч хоногт дизель станцаа 19 цаг асаана. Ирэх тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл дизель түлшний гэрээ байгуулаад байгаа ажээ. Оюутолгой төслийнхний зүгээс Ханбогдыг хөгжүүлэх төсөл боловсруулаад байгаа ч дагуул хот байгуулахгүй гэдгийг сэтгүүлчдэд баттай мэдэгдлээ. Одоогоор ажиллагсад нь жилийн 300 хоногийг Оюутолгойдоо өнгөрөөдөг. 56 хоног ажиллаад 14 хоног амарна. Ажиллагсдын амьдрах нөхцөлийг нь ая тухтай байхаар тохижуулж чаджээ. Ажиллагсад энгийн болоод мастер гэр, блог буюу нийтийн байранд амьдарна. Монгол гэрийг тохижуулан бүтээсэн мастер гэр сонирхол татахаар болжээ. Дөрвөн монгол гэрийг хоёр хоёроор нь зэрэглэн барьж дунд нь ариун цэврийн өрөө байгуулан цэвэр бохир усны шугамд холбосны дээр шалнаасаа халдаг систем суурилуулсан нь нийслэлд нэвтрүүлж болохоор туршлага санагдсан. Хотын агаарын бохирдлыг бууруулах, хүмүүсийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд австрали барилгачны зохион бүтээсэн мастер гэр ихээхэн дэм болж мэдэх юм. Хамгийн чанартай материалаар, максимум үнэлгээгээр 20 сая орчим төгрөгт бий болгосон энэ шинэлэг санааг улам баяжуулан өөрийн нөхцөлдөө тохируулж хямд төсөр материалаар босгож болохоор ажээ. Ажиллагсдаас Оюутолгойн талаар “но”-той зүйл өгүүлэх хүн нэгээхэн ч үгүй ажээ. Үнэхээр ч ахуй хангамж, хоол унд, амрах нөхцөл гээд дутуу юм тэнд алга. Бэрхшээл юу байна гэсэн асуултад “Гэрээ л санаж байна” гэхээс өөр хариулт сонсоогүй. Гэрээ санахын цаана гэр бүлийн асуудал байхыг үгүйсгэхгүй. Олон арван залуус гэрээсээ алс аж төрнө гэдэг гэр бүл салалт дагуулах магадлалтай юм биш үү гэсэн асуултад төслийн удирдагчид “Энэ бол хүмүүсийн өөрсдийнх нь шийдэх асуудал. Аль болгоныг бид зохицуулах вэ. Уурхайн тоосжилттой орчинд хот байгуулахаас дэлхий нийт татгалзах болсон. 150-200-хан жил ашиглах уурхайг дагалдуулан хот босгох нь тийм ч зөв шийдэл биш.” гэсэн тоомжиргүй хариу хэлсэн нь гомдолтой. Улс орон гэр бүлээс тогтдог. Нэгэн гэр бүлийн асуудлыг биднийх биш гэж хэлэх аргагүй. Чухам тиймээс ч томоохон орд газрыг дагалдуулан уул уурхайн хот сүндэрлүүлдэг байх магадлалтай.
Оюутолгой гэх жижигхээн бор толгойг бидэнд үзүүллээ. Зэс алтаар баялаг энэ ордыг Зэстолгой, Алттай толгой хэмээн нэрлээгүйн учрыг тэнд очихоор аяндаа ойлгоно. Говь нутгийн олон бор толгодоос огтхон ч ялгагдахааргүй Оюутолгой оюу ногоон өнгөөр солонгорон угтсан юм. Зэс гээч үнэт металл үүцэн доороо багтахаа байгаад ил гараа юу гэлтэй санагдана. Байгалийн натурал баялаг ил гарч нар, салхи болоод байгалийн бусад бодисуудтай урвалд орж оюу, номин адил ногоорон үзэгддэгээс Оюутолгой хэмээн нэрийдсэн нь энэ ажээ. Харин харамсалтай нь нэг хоёрхон жилийн дараа энэ толгой үгүй болно. Эх орны минь газрын хэвлий дэх үнэт эрдэнэсийн хамгийн муу үр дагавар гэж үүнийг л хэлэх байх. Говийн тэр бор толгодын ар өвөрт мэндэлсэн олон хүн миний төрсөн нутаг энэ гэж танилцуулах газаргүй болно гэдэг хамгаас харамсалтай. Оюутолгойн анхны олборлолт ил уурхайд явагдаж 2011 оны сүүл, 2012 оны эхэн гэхэд анхны баялгаа гарган авлаа гэсэн мэдээг баяртайгаар цацах тэр агшинд Оюутолгой гэх жижижгхээн бор толгой газрын хөрснөөс арчигдсан байх болно. Энэ л хамгийн үнэн бөгөөд хамгийн гунигтай түүх болон бичигдэх биз ээ. Учир нь Оюутолгой ил уурхайн олборлолтын яг цөмд нь оршдог ажээ.

П.ЦЭЭПИЛМАА