Цаг агаараас болж нислэг хойшилсон гэлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Цаг агаараас болж нислэг хойшилсон гэлээ

Өнөөдрийн 13.55 цагт Сөүлээс хөөрөх ёстой байсан “МИАТ” компанийн Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэг 21.20 цагийн орчимд Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа. Улаанбаатарт цаг агаар муу байсан учраас нислэг хэдэн цаг хойшилсон гэж тайлбарлаж байгаа юм. Уг нислэгээр Лисбоны уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирсэн талаар бид мэдээлсэн. Хойд, Өмнөд Солонгос харилцан буудалцсан гэж дэлхийн анхаарлыг татаад байгаа. Харин тус нислэгээр ирсэн зорчигдын хувьд айж түгшсэн зүйл үгүй, цаг агаараас болж нислэг бага зэрэг хойшилсон гэж байлаа. Тэдний Өмнөд Солонгосын телевизээр буудалцаан болсон гэсэн мэдээллийг авсан, гэхдээ тэгтэл их айж сандраагүй гэж байна. Зарим зорчигч энэ талаар мэдээлэл сайн аваагүй байгаа бололтой байна гэж манай сурвалжлагч мэдээллээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж