“Crush bash” бэлгээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

“Crush bash” бэлгээ дэлгэнэ

Монголын рок поп урлагт өөрсдийн өвөрмөц стилийг бүрдүүлэн гарч ирсэн
хөвгүүдийн  “Crush bash” хамтлаг ээлжит уран бүтээлийнхээ клипийн ажилд
оржээ. Тэд “Зул сар” нэртэй хайрын шинэхэн дуугаараа шинэ жилийг угтан 
бэлэг барих нь ээ. Энэ дуугаа тэд “Universe best songs” 2009 уралдаант
наадмын шилдэг оролцогчийн нэг Баярцэнгэлтэй хамтран дуулж байгаа аж.
“Зул сар” дууны үгийг дуучин Баярцэнгэл бичиж, аяыг түүний төрсөн ах нь
зохиожээ. Харин дууны бичлэгийг “Дашка” студи дээр бичүүлж, клипээ “Love
music” продакшнаар хийлгэж байгаа гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж