Ираны ураны эргүүлгийн ажиллагаа тасалдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Ираны ураны эргүүлгийн ажиллагаа тасалдаж байна

Ираны цөмийн хөтөлбөр сүүлийн үед багагүй хүндрэлтэй учирч, үр дүнд нь ураны эргүүлгүүдээ байн байн зогсоож байна гэж Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн гишүүн орнуудын нэрээ нууцалсан дипломатууд ярьж байна.

Дипломатууд энэ яриагаараа Ираны цөмийн системийн компьютерт вирус байгааг баталж байна. Өмнө нь Ираны уран баяжуулах эргүүлгүүдийг жагсаалаас гаргах зорилго бүхий Stuxnet гэх компьютерийн өт байгааг вирусын мэргэжилтнүүдийн дүгнэлтээс иш татан The New York Times мэдээлсэн байв. Symantec компанийн инженерүүд тэр вирус нь ураны эргүүлгийн хурдын хэлбэлзлийг эрс өөрчлөх замаар эргүүлгийн хөдөлгөрүүдийг жагсаалтаас гаргаж байна гэж дүгнэсэн байв. Олон улсын шинжээчдийн мэдээгээр өнгөрсөн жилээс Иран хэдэн зуун эргүүлгээ солиод байна. Энэ вирусыг бүтээсний хариуцлагыг хэн ч хүлээгээгүй бөгөөд Израильд бий болгосон гэх таамаглал байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж