Интернэтийн рекламын орлого дээд цэгтээ хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Интернэтийн рекламын орлого дээд цэгтээ хүрэв

Энэ жилийн гуравдугаар улиралд Америкийн компаниуд интернэтэд 6,4 тэрбум ам.долларын реклам худалдсан нь интернэтийн түүхэнд дээд амжилт болов. Энэ тухай Интерактив рекламын товчооны (Interactive Advertising Bureau, IAB) мэдээнд өгүүлсэн байна. Уг товчоо тооллогыг аудиторын PriceWaterhouseCoopers (PWC) компанитай хамт явуулжээ.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харь­цуулахад интернэтийн рекламын орлого 17 хувиар өссөн байна. Реклам олгогчид интернэтэд хандах нь улам ихэсч байгаа ба түүний тусламжтайгаар хэрэглэгч нартай холбогдоход амар болж байна гэж IAB үнэлэв.
Рекламны орон зай уламжлалт сонин сэтгүүлээс интернэтэд шилжиж байгааг PWC онцолжээ. Энэ жилийн эхээр нийт­лэгдэж байсан Outline Incorporated-ийн мэргэжилтнүүдийн дүгнэлтээр интернэтийн реклам нь хэвлэмэл рекламаас даван гарах ёстой.

Өнгөрсөн жилийн дундуур АНУ-ын интерак­тив реклам 300 тэрбум ам.дол­ларын эргэлттэй болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 2,1 хувьд хүрлээ гэж Харвардын бизнесийн сургууль дүгнэж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж