Локаутын асуудал дахин яригдлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Локаутын асуудал дахин яригдлаа

NBA-ын тоглогчдын холбооны захирал Билли Хантер ирэх зун локаут болно гэдэгт 99 хувийн итгэлтэй байгаа тухайгаа мэдэгдлээ.

Хантер “Ирэх зуны ажил хаялт болох магадлал өндөр байгаа. Одоо бүтэмжтэй байгаа зүйл харагдахгүй байна” гэсэн байна.

Тоглогчдын холбоо болон NBA-ын удирдлагууд хамгийн сүүлд хийсэн яриандаа ямар нэг тодорхой шийдвэрт хүрээгүй аж. Тиймээс ноён Хантер ирэх зун ажил хаялт болно гэж үзэж байгаа юм. Гэхдээ хоёр тал ирэх сард дахин хуралдана гэж тохироод байна. Хантерын хэлснээр багийн эзэд тоглогчдын цалин, батлан даалт, цалингийн нэмэгдэл, рүүки тоглогчийн цалин зэргийг багасгана гэсэн лигийн шийдвэрт ямар нэг хариу хэлэхгүй байна гэж хэлсэн байна.

Хоёр тал үүн дээр бүтэн жил санал нийлэхгүй байгаа билээ. Хантер “Бид ямар нэг байдлаар маргалдахыг хүсэхгүй байна. Санал зөрөлдөөд байгаа асуудал дээрээ л шийдвэрт хүрчихвэл бүх зүйл сайхан болно” гэжээ.

Лиг тоглогчдын цалинг 700-800 мянган ам.долларт хүртэл багасгах шийдвэрийг гаргах гэж байгаа нь тоглогчдын холбооны ундууцлыг төрүүлээд байгаа.

Тасалбарын худалдаа, телевизийн шууд дамжуулалт зэрэг нь дээд төвшинд өссөөр байхад тоглогчдын цалинг багасгах шийдвэр байж боломгүй мэт. 2010-2011 оны улирлын телевизийн шууд дамжуулалт гэхэд л таван хувиар өссөн гэнэ.

Хэрэв Хантераар удирдуулсан тоглогчдын холбооны шаардлагыг NBA ирэх зун гэхэд хүлээн авахгүй бол ирэх зун локаут болох аюул нүүрлэнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж