![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2010/5/77280bdfc9efb52f/d0112ac9a314cb4bbig.jpg)
Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо үргэлжилж буй IJF-ийн гран-при тэмцээнд жин өгсөн, 73 кг-д зодоглосон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар хоёр дахь барилдаандаа ОХУ-ын жүдоч Мурат Кодзоковт цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд нийт 40 тамирчин зодоглож байгаа ба манай тамирчин эхний барилдаандаа Йемений бөх Валеед Алькабзариг 35 дахь секундэд цэвэр ялаад байсан юм. Харамсалтай нь ОХУ-ын бөхөд ялагдсанаар тэмцээнийг орхиж байна.
Маргааш тэмцээний эрэгтэйчүүдийн 90, -100 болон +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн төрөлд аваргууд тодрох бөгөөд манай улсаас Б.Тэмүүлэн /-100 кг/, Б.Төгөлдөр /+100 кг/, П.Лхамдэгд /-78 кг/ нар барилдана.
С.Цэлмэг