Хойд Солонгосын галд нэг цэрэг амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын галд нэг цэрэг амиа алджээ

Хойд Солонгосын талаас өмнөд хөрш рүүгээ их буугаар гал нээсний улмаас нэг цэрэг амиа алдсан тухай Yonhap агентлаг мэдээллээ. Мөн хоёр энгийн иргэн, 13 цэрэг шархдсаны гурвынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Гэхдээ Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Yonhap агентлагийн мэдээллийг няцааж, одоогоор амиа алдсан хүн байхгүй, гэхдээ энгийн иргэд аюулд өртсөн байж болзошгүй учир цэргүүд ажиллаж байгаа тухай мэдэгдсэн байна. Их бууны галд өртсөн Yeonpyeong арал нь 1300 орчим оршин суугчтай, Өмнөд Солонгосын боомт хот Инчоноос 80 км-ийн зайд оршдог ажээ.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Мён Бак нөхцөл байдлыг даамжруулж, хурцдуулахгүйн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг даалгасан талаар ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ким Хи жун мэдээлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж