Албан ёсны мэдээлэл ирээгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Албан ёсны мэдээлэл ирээгүй байна гэв

Хойд Солонгос Өмнөд Солонгос руу гал нээсэн тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Энэ гэнэтийн дайралтад 10 гаруй энгийн иргэн шархдаж, нэг хүн нас бараад байгаа тухай мэдээлэл байна. Тус улсад албан бус тоогоор 30 мянга гаруй монголчууд гэрээгээр болон хууль бусаар ажиллаж амьдардаг. Тиймээс тус улсад байгаа иргэдийн аюулгүй байдлыг тодруулахаар Гадаад харилцааны яамд хандлаа. Яамны Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ч.Батбилэг,
-Хойд Солонгосоос Өмнөд Солонгост гал нээсэн тухай албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Үүнтэй холбогдуулан БНСУ-д суугаа манай элчин сайдын яам ажиллаж байна гэсэн товч хариултыг өгөв.
Өмнөд Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудын ар гэрийнхэн нэлээд сандарч, мэдээллүүдийг анхааралтай харж байна. Сөүлд байгаа монголчуудын хувьд санаа зовох зүйл үгүй. Харин бөмбөг дэлбэрсэн арлын ойролцоо байдаг Инчоньд олон монголчууд байдаг бөгөөд тэд Сөүлд байдаг монголчууд болон Монголтойгоо холбоо барин хойд солонгосчууд гал нээсэн гэсэн мэдээллийг хүргэж байна гэж Өмнөд Солонгост байгаа монголчуудаас бидэнд мэдээллээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж