Баянзүрх дүүргийн иргэдийг аюулгүй хүнсээр хангана

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн иргэдийг аюулгүй хүнсээр хангана

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдээ баталгаат хүнсээр хангах зорилго дор “Тогтвортой амьжиргаа II” төслийн хүрээнд дүүргийнхээ Хүнсний аюулгүй байдал, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтэст өндөр нарийвчлалтай газар нь дээр нь шинжилгээ хийх зөөврийн тоног төхөөрөмжөөр хангахаар болжээ. Тус тоног төхөөрөмжийн нийт өртөг 10 сая 500 мянган төгрөг юм байна. Уг төхөөрөмжид  сүүний чанар,  тослог, жимс,  хүнсний ногооны шүүсэн дэх нитритын хэмжээ, цэвэр усны хатуулаг хэмжигч багаж багтаж байгаа аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж