Бүтээлч болмоор байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Бүтээлч болмоор байна уу?

Бүтээлч байна гэдэг хэн нэгний тушаалд захирагдахаас ч хэцүү байж мэднэ. Ажлаа гүйцэтгэх гэж цаг хугацаатай уралдах үедээ хүн амархан бухимдаж, шантрах нь ч бий.  Амжилтанд хүрэх арга нэг байхад саад болох мянган зам байдаг гэдэг. Хэрэв та бүтээлч онгодтой болохыг  хүсдэг нэгэн бол доор өгүүлэх аргуудаас туршаад үзээрэй.
Яруу найраг унш
Яруу найрагчид  амьдран буй энэ ертөнцийн талаар онцгой  төсөөлөлтэй байдаг. Тэд энгийн зүйлийг ч романтик болгож чадна. Магадгүй тэдгээр яруу найрагчдын хайрцаглагдаагүй бодол, мэдрэмж таны хайж байгаа зүйл байж ч мэднэ. Таны бүтээлч сэтгэхүйд яруу найраг гайхалтай нөлөө үзүүлэхийг хэн мэдэх билээ.
Гайхамшигтай хүмүүсийн намтраас унш
Агуу зүйл хийж бүтээсэн хүмүүсийн намтар  хэний ч сонирхлыг татна. Тэдгээр хүмүүсийн бүтээлч бүтээлч санаа, нөлөөлсөн зүйлс, сэтгэлзүй, дадал зуршилтай танилц.  Энэ бүхэн бол бүтээлч болохын эхлэл.
Хөгжим сонс
Хөгжим хүний  сэтгэлийг баясгаж, тайвшруулах ер бусын увидастай.  Таны бүтээлч онгод сэргэхэд мэдээж энэ хамгийн чухал.  Сайн бүтээл, агуу бүтээл хоёрын хооронд ялгаа бий. Үүнийг сайн дүн шинжилгээ, ажиглалтаар ялгаж болдог.  Бүтээлч сэтгэгчид өчүүхэн зүйлсээс ч агуу санааг олж хардаг нь санамсаргүй зүйл биш.
Бясалгал
Бясалгал хүний  оюун бодлыг төвлөрүүлж, сртессыг үлдэн хөөж, тайвшруулдаг. Хэрэв та цаг нь тулсан үед ажлынхаа ард яаж гарах вэ гэж санаа зовон, бусдыг юу гэж хэлэх бол гэхээс эмээж байгаа бол бясалгах энгийн дасгал хийж, оюун санаагаа сртессээс чөлөөл.
Өөр зүйл хий
Заримдаа  ажлаа түр хойш тавьж тэс өөр зүйл хийхэд  урам зориг орж, бүтээлч байдал сэргээд ирдэг.  Жишээлбэл та оффисын ажилтан  бол энэ ажлаа хэсэг хугацаанд орхиж, кафед ажиллаад үз.
Шинэ зүйл сур
Шинэ зүйл сурах нь өөрийгөө  өөр өнцгөөс харахад тус болно. Тухайлбал сэтгэлзүйг судалснаар бусадтай харьцах харилцаанд  чинь нөлөөлнө.  Харин гүн ухаанд суралцвал өөрийгөө болон үнэнийг олж мэдэхэд тустай.
Бүтээлч хамтрагчтай бол
Агуу  зүйл хийж бүтээх санааг хамтрагч чинь өгч ч магад. Түүнээс гадна сонирхол нэгтэй, өөрийг чинь хамгийн сайн ойлгодог хүнтэй хамт байх нь бүтээлч байдалд эерэгээр нөлөөлдөг.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж