Аймгийн шагналын журмыг шинэчлэн баталжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Аймгийн шагналын журмыг шинэчлэн баталжээ

Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн шагналын журмыг шинэчлэн баталжээ.

Аймгийн шагнал нь “Хүндэт дэвтэр”-т бичих, аймгийн “Хүндэт тэмдэг”, “Тэргүүний ажилтан”, “Сайн малчин, “Тэргүүний тариаланч”, “Тэргүүний хамт олон”, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, “Баярын бичиг” гэсэн төрөлтэй.  Аймаг, орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд гар бие оролцож хөдөлмөрийн амжилт, онц чухал үүргийг нэр төртэй биелүүлсэн, онцгой нөхцөлд нэн идэвх зүтгэл гарган ажилласан, орон нутагтаа он удаан жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж ажлын тогтвортой амжилт гаргасан төрийн болоод төрийн бус байгууллагын ажилтан, ажилчид, малчид, соёл урлаг, биеийн тамир спортын сайчууд, ахмадууд, хүүхэд залуус, бизнес болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг үндсэн байгууллагынх нь тодорхойлолтыг үндэслэн шат дараалан шагнаж урамшуулах юм байна.

Аймгийн шагналыг Ардын хувьсгалын ой, улс тунхагласны өдөр, шинэ жилийн болон сар шинийн баярыг тохиолдуулан гардуулж байхаар тогтжээ.

Г.Сүхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж