Төсвийн орлого нэмэгдсэн ч зардал өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Төсвийн орлого нэмэгдсэн ч зардал өсчээ

Хэдийгээр малын гоц халдварт шүлхий өвчин арван сумын нутгийг хамарч хоёр сар гаруй өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа ч оны эхний арван сарын байдлаар Сүхбаатар аймгийн төсвийн орлогод 6,2 тэрбум төгрөг орж төлөвлөгөө 7,7 хувиар давж биелэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,8 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.

Сумдын төсвийн орлогын төлөвлөгөө 14.6 хувиар давж биелсэн байна. Харин орон нутгийн төсвийн зарлага зургаан тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны өдий үеийнхээс гурван тэрбумаар илүү гүйцэтгэлтэй байна.

Аймгийн дүнгээр зөвхөн шүлхийний зардалд гэхэд л 700 гаруй сая төгрөг зарцуулжээ.

Г.Сүхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж