Хоёр багт газар олголтыг зогсоосон

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Хоёр багт газар олголтыг зогсоосон

Улиастай сум өнгөрсөн онд мэргэжлийн эрх бүхий гурван байгууллагаар кадастрын зургийг шинэчлэн хийлгэсэн.
 Энэ зурганд Улиастай сумын хэмжээгээр 3211 нэгж талбар дүрслэгдсэнээс газар ашигласан 650, эзэмшсэн 1332, эрх үүсээгүй 1229 нэгж талбар зурагджээ. Сумын хэмжээнд газар ашиглалтын явц 20 гаруй хувьтай байна. Төвийн хоёр багт газар олголтыг зогсоосон. Учир нь хүн ам харьцангуй төвлөрсөн учраас зөрчил маргаан их гардаг гэнэ. Сумын ИТХ-ын Y хуралдаанаар Жинст, Богдын гол багийн газар олголтыг хойшлуулж, зөрчил арилгах арга хэмжээг авах талаар тогтоол гарган, Улиастай сумын хэмжээнд 2007 онд 113 тоот захирамжаар хууль бусаар олгогдсон 170 иргэн, таван аж ахуйн нэгжийн гэрээ гэрчилгээг хүчингүй болгосон байна.  Эзэмшилд олгосон 1178 хувийн хэргээс 925 хувийн хэргийг кадастрын зураглалтай тулгалт хийхэд 741 хувийн хэрэг, эзэн нь тогтоогдож байгаа боловч 184 хувийн хэрэг нь тухайн газар, эзэн нь хаана байгаа нь тодорхойгүй байгаа ба дээрх судалгаанаас үзэхэд дөрвөн төрлийн 1016 зөрчил илрээд байна.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж