Гар зургийн уралдааны дүн гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Гар зургийн уралдааны дүн гарчээ

Завхан аймгийн музейгээс Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Л.Ванганы 90 насны ойн хүрээнд түүний нэрэмжит “Завхан нутаг сайхан нутаг” сэдэвт гар зургийн уралдааныг Хөгжим бүжгийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн төвийн сурагчид болон ерөнхий боловсролын сургуулийнн 8-11-р ангийн сурагчдын дунд зарласан. Уралдаанд нийт 46 бүтээл ирүүлснээс нэгдүгээр байрыг дөрөвдүгээр сургуулийн 11б ангийн сурагч О.Нямжав, хоёрдугаар байрыг Хөгжим бүжгийн коллежийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Ганзул, гуравдугаар байрыг гуравдугаар сургууийн есдүгээр ангийн сурагч Э.Дүгэр, тусгай байрыг гуравдугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Үүрийнтуяа , МСҮТ-ийн 3ё ангийн сурагч Ц.Лхагвасүрэн нар эзэллээ. Уралдааны шагналт байранд орсон сурагчид мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан бөгөөд “Хас”, “Хаан” банк, Мобиком корпораци, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага ивээн тэтгэжээ.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж