Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Секс тоглоом

Толины дүрс
Шалан дээр хивс дэвсэн, лаа асааж, энд тэндгүй дэр тавьж секс хийх таатай орчин бүрдүүл. Мөн тэр өрөөндөө том толь байрлуулахаа бүү мартаарай. Өөрсдийнхөө нүцгэн биеийг  толинд харах нь хосуудад өөртөө итгэлтэй, таатай мэдрэмжийг төрүүлдэг. Эсрэг хүйстнийхээ  давуу талыг харж, мэдэр. Толины өмнө секс хийх нь хамгийн амттай таашаалыг төрүүлдэг гэж сексологчид ярьж байна.
Секс тоглоом
Мөн сексийн эхлэл болгож секс тоглоом бодож ол. Танд ташуур, гав хэрэглэхийг санал болгохгүй ч алчуур, дарс, жимс зэргийг секс тоглоомдоо ашиглаж болно. Нүдийг алчуураар боох тоглоом таньж мэдэрч үзээгүй айдас, дур хүслийг төрүүлдэг. Харж мэдэрч чадахгүй байгаа үедээ хүн үнэрлэх амтлах мэдрэхүйдээ найддаг.  Тиймээс нүдээ алчуураар боож тоглох үед ер бусын хүчинд автах хүсэл хүчтэй төрнө. Дарс, жимстэй тоглоомыг хосууд хүссэнээрээ зохиож болно. Хамгийн гол нь хосууд юу хүсч, юу мэдэрмээр байгаагаа мэдэж, хэн хэн нь таашаал авахыг хүсч байх  нь чухал.
Тайчих үзүүлбэр
Хайртай хүнийхээ өмнө тайчиж үзүүлэх нь хамгийн гайхалтай секс бэлэг гэж сексологич  Анна ярьж байна. Хамгийн чухал нь өөртөө итгэлтэй байх.  Ихэнх хосууд тайчих үедээ тэнэг хүн шиг харагдахаас айдаг.  Хэрэв та хайртай хүнийхээ өмнө ч тэр тайчиж зүрхлэхгүй гэж байгаа бол ийм үзүүлбэртэй киноноос суралц. Хувцаслалт үүнд чухал гэдгийг бүү мартаарай. Олон товчтой цамц өмсч, нэг нэгээр нь тайл. Мөн богино банзал өмсөхөө бүү мартаарай. Харин ийм үед бариу оймс, өмд хэзээ ч битгий өмс.
Хайрын  массаж
Хайртай хүндээ массаж хийж өг.  Түүний  бүх биед биеийн тос түрхэж, толгойноос нь  массажаа хийж эхэл. Эхлээд чанга, дараа нь зөөлөн илэх маягаар ээлжлэн массаж хий.  Хатуу базалт биеийг тайвшруулж, суллаж өгдөг бол зөөлөн иллэг тааламжтай сэрэл мэдрэмж төрүүлдэг. Харин дараа нь та юу хийхээ мэдэж байгаа биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж