January Jones Versace-г сурталчилна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

January Jones Versace-г сурталчилна

Холливудын шаргал үст бүсгүйчүүдийн нэг, жүжигчин January Jones Италийн загварын ордон Versace-гийн 2011 оны хаврын коллекцийг сурталчлах нүүр царайгаар сонгогджээ. Харин энэхүү кампанит ажлын гэрэл зурагчнаар алдарт Mario Testino ажиллах гэнэ. Одоогоор Versace-гийн зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Жүжигчин January Jones-ын тухайд Mad Men киноны Betty Draper-ын дүрээр олны танил болсон бөгөөд удахгүй дэлгэцнээ гарах X-Men кинонд Emma Frost-ын дүр бүтээж байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж