Замын ачаалал эрс нэмэгдэж, өмнөх машинаа харах боломжгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Замын ачаалал эрс нэмэгдэж, өмнөх машинаа харах боломжгүй боллоо

Нийслэл болон Төв аймгийн нутгаар 14 цагаас эхэлж орсон цас замын хөдөлгөөнд багагүй ачаалал үүсгэлээ. Хамгийн сүүлд Замын цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр нийслэлд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэн, хальтиргаа гулгаа ихэсч жолооч нар өмнөх машинаа харах боломжгүй болжээ. Замын цагдаагийн газарт 16 цагаас эхлэн дуудлага эрс нэмэгдэн, мөргөлдсөн, шүргэлдсэн дуудлага нэг цагийн дотор 12 иржээ. 22-ын товчооны замын хөдөлгөөнийг 20 цагаас эхлэн хаах байсан ч цас их хэмжээгээр орж  шуурч эхэлсэн учир 19 цагаас эхлэн түр хугацаагаар хаалаа.  

Одоо нийслэлийн төв замын хөдөлгөөн, Бөмбөгөр, Баруун дөрвөн зам,  III, IV хороолол, Хар хорин захын зам хамгийн их ачаалалтай байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж