”Говийн чоно -2” сургалт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

”Говийн чоно -2” сургалт болно

Уул уурхайн салбарт тохиолдож болзошгүй ослын хор уршгийг арилгах чиглэлээр “Говийн чоно-2” сургалт, тактикийн үзүүлэх сургалт өнөөдрөөс эхлэх юм байна. Тус сургалт ирэх сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ. 

    Сургалтыг мэргэжлийн анги, томилгоот хүч хэрэгслийн тактикийн үзүүлэх сургууль гэсэн гурван үе шатттай зохион байгуулахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өчигдөр АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтоныг хүлээн авч уулзан энэ талаар ярилцав.

“Уул уурхайн гэнэтийн ослын үеийн аврах ажиллагаа” сэдэвт сургалт, үзүүлэх сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташегийн алба, Хавай мужийн Гамшгийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн “Экселленс” төв хамтран зохион байгуулах юм.

Дээрх байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь  Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоог улам боловсронгуй болгох ихээхэн ач холбогдолтой гэж Шадар сайд М.Энхболд тэмдэглэв.

Талууд 2009 онд “Говийн чоно-1” сургалт, үзүүлэх сургуулийг төмөр замын салбарт тохиолдож болзошгүй ослын хор уршгийг арилгах чиглэлээр явуулсан бөгөөд ирэх жил газар хөдлөлтийн үед хэрхэн ажиллах талаар сургалт зохиох болжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж