Болчимгүй ярианаасаа болж сайдаасаа огцорчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Болчимгүй ярианаасаа болж сайдаасаа огцорчээ

Японы хууль зүйн сайд Минору Янагида даваа гаригт болчимгүй юм яриснаасаа болж, сөрөг хүчний шүүмжлэлд өртөж, сайдын албан тушаалаасаа огцорсон байна.
Хууль зүйн сайд “Огцрох хүсэлтэй байгаагаа ерөнхий сайдад илэрхийлсэн гээд ерөнхий сайд  Наото Кан миний хүсэлтийг зөвшөөрсөн болно” гэж хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн ажээ.

11 дүгээр сарын 14-ний өдөр Хирошимад болсон олон нийтийн цуглаан дээр Янагида сайд парламентын гишүүдийн асуултад хариулахдаа хоёрхон өгүүлбэр хэлэхээ л би тэвчиж байх хэрэгтэй гээд энэ бол “Тодорхой нэгэн асуудлын талаар тайлбар хийхгүй байх”,  “Энэ асуудлыг хуулийн хүрээнд манай үйл ажиллагааны боломжийн хэмжээнд шийдэхийг эрмэлзэж байна” гэж хэлэхгүй байх гэж ярисан аж.
Сөрөг гол хүчин болох Либерал ардчилсан нам Доод Танхимд сайд Янагидагийн эсрэг шүүмжлэл өрнүүлэх саналтайгаа байгаагаа мэдэгдээд байсан юм байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж