340 камбож иргэд амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

340 камбож иргэд амь үрэгджээ

Урьдчлан гаргасан тооцоогоор баяраа тэмдэглэж байсан 340 камбож иргэд амь үрэгдсэн байна. Тэд уламжлалт Усны баяраа тэмдэглэх үеэр Пном Пений нэгэн гүүрэн дээр энэхүү эмгэнэлт явдал гарчээ.

Меконг голд байдаг Diamond Island хэмээх арлыг Пном Пень  хоттой холбосон нэгэн гүүрэн дээр байсан олон хүн гүүр нурах гэж байна гэсэн цуу яриа гарснаас айдас сандралд автан голын ус руу үсрэх,  бие бие даран унагаж гишгэснээс болж, энэ эмгэнэлт явдал болсон аж. Ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд голдуу 340 иргэн амь насаа алдаж, 440 хүн шархдсан тухай урьдчилсан мэдээ гаргасан байна.

Камбожийн ерөнхий сайд Хун Сен  “Пол Потын улаан кхмерүүдийн коммунист дэглэмийн үед үйлдсэн хядлагаас хойш гарсан олон хүний амь нас үрэгдсэн явдал боллоо” гэж хэлэхэд хүрсэн байна. 1975-1979 оны хооронд Пот Потын дэглэм нийт хүн амынхаа 25 хувь буюу 2 сая иргэнээ хөнөөсөн юм.

Сая сая камбожууд Усны баярт оролцохоор Пном Пень хотод хүрэлцэн ирсэн байжээ. Баярын үеэр завиар уралдах, концерт тоглох, салют буудах зэргээр баярлаж, Меконг голоос газрын үржил шим, элбэг дэлбэг загас хайрлахыг гуйж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалт баяр юм.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж