“Сандерлэнд” “Эвэртон”-оос бүтэн оноо салгаж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

“Сандерлэнд” “Эвэртон”-оос бүтэн оноо салгаж чадсангүй

Өчигдөр шөнө Английн Премьер лигийн 14 дүгээр тойргийн сүүлийн тоглолт “Сандерлэнд”, “Эвертон” клубуудын хооронд болж өнгөрлөө. Энэ жилийн топ сенсацийг тарьж, лигийн шилдэг зургаан клубээс бүгдээс нь ямар нэгэн оноо зулгаасан Стив Брюсын баг энэ удаад “Эвертон”-оос бүтэн оноо салгаж чадалгүй, 2:2 харьцаатай тэнцжээ.

Энэ тоглолтын өмнө “Сандерлэнд”-ийн хэвлэлийн төлөөлөгч “Манай багийн уур амьсгал маш сайн байгаа. Бид топ төвшний тоглолтоо Эвертоны эсрэг ч үзүүлэхийг хүсч байгаа” хэмээн мэдэгжээ. Мөн өмнөх тойрогт Английн аварга “Челси” клубыг талбай дээр нь 3:0 харьцаатай бут ниргээд байсан нь тус тоглолтод хүч нэмэгдсэн нь харагдаж байлаа.

Харин Ливерпулийн “Цэнхрүүд”-ийн хувьд өмнөх тойрогт “Арсенал”-д талбай дээрээ 2:1 харьцаатай хожигдсон нь маш том дарамт болж, энэ байдлаасаа гарахын төлөө Лайт цэнгэлдэхэд ирээд байсан юм. 

Эвийн гэрээ байгуулсан тус тоглолт эхнээсээ л тэнцүү байдалтай өрнөсөн. Эхлээд “Эвертон” клубын хагас Тим Кэхилл ердөө зургаа дахь минутад толгойгоороо гоол хийж, үзэгчдийн таамаглалыг эртнээс өөрчилсөн бол энэ байдал ердөө 17 минут үргэлжилсэн байгаа. “Манчестер Юнайтед”-аас зээлээр ирсэн Дэнни Уэлбек Зендений дамжуулалтаар мөргөж, хариу гоолыг барьснаар тооны харьцаа 1:1 болсон.

“Челси”-гийн хаалганд энэ улирлын анхны гоолоо оруулсан Уэлбек байраа солиод 25 минут өнгөрч байхад дахин гоолын эзэн болж, “Сандерлэнд” талбай дээрээ тэргүүллийг гартаа авсан. Стив Брюс Английн залуу довтлогчийг тоглолтын төгсгөл хүртэл талбайд үлдээж итгэл үзүүлсэн боловч тэрбээр дахин үр дүнтэй тоглолтоо үргэлжлүүлж чадаагүй. Дасгалжуулагч харин өөр нэг том алдаа гаргасан нь  ахмад туршлагатай төвийн хагас хамгаалалтын гол цэвэрлэгч Будевейн Зенденг сэлгээний суудалд шилжүүлсэн үйлдэл байлаа. Тоглолтын төгсгөлийг сайн хийдгээрээ алдартай “Эвертон”-ы Испани тоглогч Артета урдаа байсан хамгаалагч нарыг дөнгөн 16 метрийн гаднаас намаар хүчтэй цохисон бөмбөг нь хамгаалагчын биеэс чиглэлээ өөрчлөн Гордоны хаалганд оржээ.
Недерландын Зенден хэрэв талбайдаа байсансан бол Артетаг ингэж амархан цохиулахгүй л байсан болов уу. Юутай ч 2:2–оор өндөрлөсөн тоглолтын дараа Стив Брюс сэтгүүлчдийн асуултанд “Хар дарсан зүүд мэт байлаа. Бидний гарт бүтэн гурван оноо байсан шүү дээ” хэмээн хэнэг ч үгүй хариулжээ. “Сандерлэнд” энэ тоглолтонд хожсон бол хүснэгтийн зургадугаар байрат “Тоттенхэм”-ийн дээр гоолын зөрүүгээр бичигдэх боломжтой байлаа.

М

 Клуб

Тойрог

Хожил

Тэнцээ

Хожигдол

Гоол

Оноо

1

 ЧЕЛСИ

14

9

1

4

28-9

28

2

 МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД

14

7

7

0

28-15

28

3

 АРСЕНАЛ

14

8

2

4

28-15

26

4

 МАНЧЕСТЕР СИТИ

14

7

4

3

19-11

25

5

 БОЛТОН

14

5

7

2

26-20

22

6

 ТОТТЕНХЭМ

14

6

4

4

21-19

22

7

 САНДЕРЛЭНД

14

4

8

2

17-15

20

8

 СТОУК СИТИ

14

6

1

7

18-18

19

9

 ЛИВЕРПУЛЬ

14

5

4

5

16-17

19

10

 БЛЭКБУРН

14

5

3

6

17-18

18

11

 БЛЭКПУЛЬ

14

5

3

6

21-27

18

12

 НЬЮКАСТЛ

14

5

3

6

22-21

18

13

 АСТОН ВИЛЛА

14

4

5

5

15-20

17

14

 УЭСТ БРОМВИЧ

14

4

4

6

16-25

16

15

 ЭВЕРТОН

14

3

7

4

16-15

16

16

 БИРМИНХЭМ

14

3

7

4

15-17

16

17

 ФУЛХЭМ

14

2

8

4

14-17

14

18

 УИГАН

14

3

5

6

10-23

14

19

 ВУЛВЕРХЭМПТОН

14

2

3

9

14-25

9

20

 УЭСТ ХЭМ

14

1

6

7

11-25

9

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж